Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд 59,985 зорчигч тээвэрлэжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Үйлдвэрийн газрын захирлын 2019.02.01-ний өдрийн А/46 дугаар тушаалаар сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарь, ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Мөн нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг тус тус батлуулж ажилласан. 

Хуваарийн дагуу нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь 2019.02.05-ны өдрийн 08:00 цагаас 2019.02.10-ны өдрийг дуустал хугацаанд улс, хот хоорондын зорчигч, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг, давхардсан тоогоор 339 ажилтан, албан хаагчдын бие бүрэлдэхүүнтэйгээр хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, байнгын хяналт тавьж ажилласан.

Захирлын 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулан, зохион байгуулах зааварчилгаа” батлагдсан. Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Зорчигч тээврийн тасгийн мэргэжилтнүүд баярын өдрүүдэд ажиллаж, Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төв, салбарын дарга, тээвэр зохицуулагч нарт зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн аюулгүй байдал, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлж, дээрх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар заавар, чиглэл өгч ажилласан.

2019 оны хоёрдугаар сарын 05-10-ны өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүл, жижүүр нь төв байрны Хөдөлгөөний удирдлагын өрөөнд байрлаж ажилласан бөгөөд хариуцлагатай эргүүлүүд Улаанбаатар хотын Зорчигч тээврийн болон Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд гэнэтийн шалгалт хийж, жижүүрт гарч буй ажилтнуудад үүрэг даалгавар өгч ажилласан. Шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй болно.

 

Мөн Төвийн захирлын 2016 оны А/305 дугаар “Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам”-ыг Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар болон бусад холбогдох ажилтнууд дагаж мөрдөн, бүдүүвчийн дагуу мэдээллийг шуурхай дамжуулж ажилласан.

“Хариуцлагатай эргүүл, жижүүрийн ажиллах удирдамж”-ийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны хариуцлагатай эргүүл, жижүүрт цагийн байдлын мэдээг нэгтгэн хоёр цаг тутамд өгч, тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг тухай бүрт цахим сүлжээгээр солилцсон. 

Цаг агаарын байдал: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн цастай байсан бөгөөд зам даваа хаагдаагүй.

Статистик мэдээлэл: Баярын өдрүүдэд давхардсан тоогоор нийт 499 чиглэлд, 2,339 тээврийн хэрэгслээр 59,985 зорчигч тээвэрлэсэн. Мөн 2019.02.06 – 2019.02.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 156 тээврийн хэрэгсэл, орон нутгаас 334 тээврийн хэрэгсэл буюу нийт 490 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, 15,331 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Зөрчил, осол, саатал: Баярын өдрүүдэд нийт 16 зөрчил, саатал гарсан бөгөөд тухай бүрт холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан. Мөн АТХУБ нар нийт 896 тээврийн хэрэгслийг газар дээр нь шалгаж, 48 зөрчил дутагдал илрүүлснээс 10 зөрчлийг газар дээр нь арилгаж холбогдох арга хэмжээг авч ажилласан.

 

 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв