Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд МҮЭХ-г шинэчлэх Түр хороо байгуулснаа мэдэгдлээ

ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог ажлаа хийж чадахгүй байна хэмээн орон нутгийн үйлдвэрчдийн эвлэлийн хороодын төлөөллүүд үзэж, шинэчлэлийн Түр хороог байгуулжээ. Тэд энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Шинэчлэлийн Түр хорооныхон "Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулахын тулд анхан шатны хорооны дарга нар их эрсдэлийг туулж, шахалт хавчлагад ажиллаж байдаг. Гэтэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь анхан шатны идэвхтэн, сонгуульт ажилчдаа дэмжихгүй байна. Нийгмийн гурван талт түншлэл нэрийн дор Засгийн газартай үгсэн хуйвалдсан мэт ажиллаж байна. Ажилчдын эрх ашгийг хамгаалахгүй байгаа учраас бид Түр хороо байгуулан ажиллаж байна" хэмээв.

Түүнчлэн тэд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог иргэдийн эх орондоо ажиллаж, тохирсон цалингаа авч, сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх байгууллага болгохын төлөө ажиллаж байгаа гэлээ.