2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
20:00
S29
13°
21:00
S29
11°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын найман улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

ikon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN

Польш, Украйн, Куба, Беларусь, Болгар, Казахстан, Вьетнам, Лаос ард улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдсан тухай БСШУСЯ-наас мэдээллээ.

Мэргэжлийн чиглэл:

Польш-23: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал

Куба-2: Анагаах ухаан-1; Мэдээллийн технологийн инженер-1;

Болгар-7: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл-6, инженер-1;

Румын-4: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл;

Казахстан-5: Уул уурхай, Олон улсын харилцаа, нэхмэлийн үйлдвэрлэл, зам гүүрний барилга, байгууламжийн инженер;

Вьетнам-12: Олон улсын харилцаа, Аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Лаос-8: Сэргээгдэх эрчим хүч, Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;

Украйн-25: Биеийн тамир, уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйн инженер, төмөр замын инженер, логистик, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженерийн чиглэлээр, доктор байгалийн ухааны чиглэлээр  суралцуулна /Орос, Англи хэл дээр суралцах боломжтой/.

Нэг. Тавигдах шаардлага 

Бакалавр

  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа

Магистр, доктор

  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцаж буй иргэн:

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2016 оны 9 сараас хойш өгсөн байх/
  • Эссэ, Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр 500-аас цөөнгүй үгтэй байх);

Гурав. Бүртгэл 

2019 оны 02 дугаар сарын 11-нээс 03 сарын 07-ны өдрийн 17.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

  • Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.
  • 2019 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 10.00 цагт Математик, 11:30 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.
  • Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутаас 1 цагийн өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 
  • Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд зарлана.
  • Ярилцлагыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.
  • Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд зарлана.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

  • Бүртгүүлэгчдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд зарлана.
  • Ярилцлагыг 2019 оны 03 дугаар сарын 12, 13-ны өдөр зохион байгуулна
  • Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131 утсаар авч болно.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x