2019/02/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,632.71₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-20°
21:00
S32
-21°
22:00
S32
-22°
23:00
S32
-23°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-25°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°

Берлиний кино наадамд Хятад найруулагчийн Монгол агуулгатай кино “Өндөг” өрсөлдөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN

Энэ өдрүүдэд үргэлжилж байгаа Берлиний кино наадамд Хятадын найруулагч Ван Чуананий “Öndög” (Өндөг) нэртэй кино өрсөлдөж байна. Уг киноны үйл явдал Монголын тал нутагт өрнөдөг юм байна.

Ван Чуанань бол 2007 онд Өвөр Монголд зургийг нь авсан “Туяагийн хурим” киногоор Берлиний Алтан Баавгай шагналыг хүртэж байсан уран бүтээлч юм.

Түүний энэ удаагийн арт хаус төрлийн бүтээлд төрөхөөс эхлээд үхэх хүртэл амьдралын тасралтгүй тойргийг сонирхолтой аргаар үзүүлжээ.

Киноны эхэнд Монголын тал нутагт нэгэн эмэгтэйн цогцос олдож байгаагаар эхэлдэг. Цогцсыг мануулахаар 18 настай залуу цагдааг эзгүй талд орхиж явдаг. Түүнд хань болохыг нэгэн малчин эмэгтэйд даалгадаг байна.

Хөдөө нутагт ганцаар амьдардаг малчин бүсгүй залуу цагдаатай хээр хонохдоо танилцан дотносож, дулаацахын тулд ууж, сүүлдээ хэвтэж буй тэмээний нөмөрт энгэр зөрүүлдэг. Энэ үедээ малчин эмэгтэй тойрон эргэлдэх чононуудыг үргээхийн тулд хий буудсаар байдаг юм.

Үүний дараа жирэмслэлт, бас нэг дотно харилцаа, үнээ тугаллаж, хонь гаргаж байгааг үзүүлнэ. Бас хээр үлдсэн цагдаа залуу биеэ дулаацуулахын тулд гар утсан дээрээ хөгжим тоглуулан бүжиглэж байгаа, малчин эмэгтэй гэртээ хиймэл дагуулын телевиз үздэг зэрэг технологийн дэвшлийг харуулдаг ажээ.

Киноны үндсэн санаа нь эрт галавын үед энэ нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүд үнэндээ устаж үгүй болоогүй, малчин эмэгтэй “өндөглөх” болж, үнээ тугаллаж байгаа зэрэг нь амьдрал тасралтгүй үргэлжилсээр байгааг харуулжээ.

Энэ жилийн Берлиний кино наадам 2019 оны хоёрдугаар сарын 17 хүртэл үргэлжилж, дүнгээ гаргана.

Киноны зургийг Францын зураглаач Эймерик Пиларски буулгаж, Б. Норовсамбуу (цагдаа), Э. Дуламжав (малчин эмэгтэй) нар гол дүрд тогложээ.

"Өндөг" киног бүтнээр нь үзнэ үү.

Нэгдүгээр хэсэг.

Хоёрдугаар хэсэг.

Гуравдугаар хэсэг.

Эх сурвалж: The Upcoming

x