ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ: БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН (1944-2019)

ikon.mn
2019 оны 2 сарын 10
iKon.MN
 
 
БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН  (1944-2019)
 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын уран зохиол, соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Б.Лхагвасүрэн 1944 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр 1963 онд Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд тус тус суралцаж төгсчээ.

Б.Лхагвасүрэн 1963 оноос Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч, дарга, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор, 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар, 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар тус тус ажиллаж байв. 1992-1995 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа соёл, урлагийн асуудлаар олон арван хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан юм.

Тэрбээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлгийг туурвижээ.

Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” номоороо шинэ үеийн яруу найрагт ур чадварын гайхамшгийг харуулсан давтагдашгүй содон өвөрмөц урлах арга барил, хэлбэр агуулга, урлагийн гоо сайхан, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэлт хийсэн нь түүнийг монгол түмний бахархал хүндэтгэлийг төрүүлсэн, олны хайртай яруу найрагч байсан юм.

Б.Лхагвасүрэн яруу найрагч, зохиолч бие хүнийхээ хувьд эх орон, ард олондоо туйлын хайртай, галтай эх оронч, үнэнч шударга, хурц мэргэн, бодомжтой гүн сэтгэлгээний үгээрээ үе үеийг ухааруулж ирсэн оюун санааны  манлайлан гэгээрүүлэгч байлаа.

Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1993 онд Төрийн шагнал, 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2003 онд Ардын уран зохиолч, 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ.

Монголын төр, нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, хурц цэцэн, оюун санааны эх ундарга болсон сүр жавхаалаг уран үгийг эзэгнэгч, монгол үндэстний хэмжээний гэгээ татуулсан их найрагч Б.Лхагвасүрэнгийн омголон бадрангуй гэгээн дүр төрх монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно.

 

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ, Ё.БААТАРБИЛЭГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

Н.ЭНХБОЛД, М.ЭНХБОЛД, А.СҮХБАТ, Ж.МӨНХБАТ, Г.МӨНХЦЭЦЭГ,

Ц.ЭНХБАТ, Ж.БАТЖАРГАЛ, До.ЦЭНДЖАВ

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
146
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rose [202.21.107.7] 2024/12/19
Төгс хүн шүү
0 | 0 Хариулах
Марал [202.21.107.7] 2024/12/19
Гайхалтай төгс хүн дээ сайхан насалсан даа монголын минь бахархал.
0 | 0 Хариулах
Марал [202.21.107.7] 2024/12/19
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам нь их сайхан шүлэг шүү би дуртай. Бүх уран бүтээл нь гайхалтай шүү
2 | 0 Хариулах
Чингүүн [202.5.206.77] 2024/12/18
Ум Мани Бад Мэ Хум
2 | 0 Хариулах
Бах [178.176.75.121] 2024/8/23
Үс нь шингэрч унаад царай нь цонхийгоод илэрхий хордуулсан бсн. Монгол тулганы 100-н эрхэмд урд зүгийнхэн их эгдүүцдэг бсн тэгээд л холдууллаа даа. Агуу их ертөнц гэнэт хөмрөх шиг харанхуйлж билээ. Билэг оюуны үнэмлэхүй их далай байсантай маргах хүн Монголд бхгүй.
1 | 0 Хариулах
Мандалмаа [103.57.92.113] 2023/10/3
Үнэхээр гоё сайн хүн байжэээ
1 | 0 Хариулах
Anujin [202.55.188.37] 2019/10/8
:cold_sweat::relieved::cry:
4 | 1 Хариулах
Зочин [103.212.117.56] 2019/2/11
Их зохиолч маань УИХ-н гишүүн байсан даа нэг хэсэг, авилгал одоогийн төрийн бузарыг үүсгэн муухайгын эхлэлийг тавигч нь Н.Энхбаяарыг, МАХН-г дагаж хэсэг хошгирсон доо
17 | 12 Хариулах
Зочин [202.21.106.138] 2019/2/11
ДООР НЬ Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ, Ё.БААТАРБИЛЭГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Н.ЭНХБОЛД, М.ЭНХБОЛД, А.СҮХБАТ, Ж.МӨНХБАТ, Г.МӨНХЦЭЦЭГ,Ц.ЭНХБАТ, Ж.БАТЖАРГАЛ, До.ЦЭНДЖАВ ЭНЭ ХЭДЭН БАЦААНЫ НЭРИЙГ БИЧИЖ ХҮНИЙ НАМТАР БУЗАРЛАХ ЮМ
22 | 1 Хариулах
Б.Алтантуяа [202.126.89.146] 2019/2/11
Хэн хэзээ бурханы оронд очихыг хэлж мэдэхгүй ч очих л ёстой газар даа.Гэхдээ их найрагч минь арай эрт явчихлаа .Төр түмэн олон чинь таныг үеийн үед дурсах болноо та минь эх нутгийнхаа хөрс шороондоо тавтай нойрсоорой. Ум ма ни бад ми хум.
4 | 1 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/2/11
Um ma ni bad me hum. Ergeed eh nutagtaa turuurei
3 | 1 Хариулах
Иргэн [183.81.171.2] 2019/2/11
Үнэхээр харамсмаар, ёстой л нөхөж баршгүй гарз юм даа. Гүйцэх аавын хүү ч алга даа.
3 | 1 Хариулах
Suumii [202.5.205.34] 2019/2/11
Хүндэлж явдаг буурал маань бурханы оронд одлоо. Үр хүүхэд гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.
5 | 2 Хариулах
Анти [64.119.19.174] 2019/2/11
Сайн төрөлдөө эргэн хурдан төрөх болтугай. Явах замд нь хамгийн сайн бүхнийг хүсэж маань ерөөе. Ум амгалан болтугай.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.237] 2019/2/11
1/24nd garsan Ikonii medeenii commentuudiig unshval 90% ni muulsan, doromjilson baigaa yum. Mongolchuud ch Tgd amid uyed ni negnee hemleed, muulaad, doromjilj kaif avdag uruvdultei ard tumen bolj dee. Nas barsan hoino tsagaan tagtaa shig bugd magtaad l. Amid ahiu uyed n bie bienee hair l daa
11 | 1 Хариулах
Зочин [106.72.213.224] 2019/2/10
Um maani badmi hum. Yoronhiilugch, yoronhii said, uih darga nar ingej surjin baigaa ni Mongoliin unuugiin baigaa turhiig l haruulj baina. Busad ulsad bol tur, niigem, shinjleh uhaand huvi nemer oruulsan delhiid gaihagdsan noble iin shagnalt humuustee l ingej hundetgel uzuuldeg dee.
2 | 14 Хариулах
Зочин [202.179.25.145] 2019/2/11
Яагаад болдоггүй юм бэ. Хийсэн бүтээсэн юмтай Монгол улсад сайнаараа мөнхөрсөн хүн шүү дээ. Мэдэх юмаа мэдэж солиор . Нобель ч гэх шиг .
5 | 3 Хариулах
Zochin [103.26.195.233] 2019/2/10
Um mani badmi hum. Zarim soliotuud ni yagaad haduuraad baigaa yum be. Bichgiin ih hun saihan nasiig nasaljee. Um amgalan boltugai
0 | 0 Хариулах
Сони [66.181.160.69] 2019/2/10
Ум мааний бадми хум
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.140] 2019/2/10
Ум мани бадмэ хум.Бурханы орондоо тайван зориорой.
0 | 0 Хариулах
Зочин [104.247.137.200] 2019/2/10
Жинхэнэ төвд хүн байлаа. Төвд хүн бол чадалтай ухаантай хүмүүс тул Монголыг базаж чадаж байна. Та бол бидний хэдэн төвдийн үр удмын бахархал шүү.
5 | 8 Хариулах
Зочин [73.73.21.121] 2019/2/10
Huduunii mal baihaa tuvd hun geh shig.
0 | 1 Хариулах
Зочин [104.247.136.242] 2019/2/10
Өндөр өвөг, эмэг эх маань Төв аймгийнх гэхдээ төвд. Бичгийн хүмүүс олонх нь төвд гаралтай байдаг.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.117.168] 2019/2/11
ywj bolno shuu
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/2/10
Харамсаж байна. Үхэх гэж баярлаж байгаа юм шиг ойлгоц өөрийн эрхгүй төрж байна. Ер нь тэгээд зөв баярлаж сурах, чадахгүй байгаад нь сургалт явуулах хэрэгтэй мэт. Хотынхон хөдөө явж золгох ажлаа маш зөв графикаар зохион байгуулах, болж өгвөл галт тэрэг, нийтийн тээврийн автобус зэргээр зорчвол осол бага гарч, баяр нь зовлон болж хувирахгүй шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.149] 2019/2/10
Алтан нөж гэж жүжиг байдаггүй байхаа. Алдаа мадагаа хянахад яанаа.
4 | 1 Хариулах
Зочин [206.189.144.137] 2019/2/11
Атга нөж
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/2/10
Manaixan shig ydyy murtuu bayn ym shig ingej bayrladag yls xaana ch bxgyi de xemjee xyzgaaraa medej bayrlaj bx xeregtei xereggyi beleg selt xeviin [хориотой үг] xoninii syylee uurchluj tur eslold , 80s dees garsan nastangyyd ni tavij bysad ni iim xereggyi zardal gargaxgyi zuv shinelej syrmaar
4 | 2 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/2/10
Сайхан баяраар олон хүн үрэгдэж, бага насны хүүхэд гэмтжээ. Хѳдѳѳ орон нутагт явахдаа хурдаа тохируулж, гүйцэж түрүүлэхдээ урдах үам машинаа сайн харж бай!!! Сая хѳдѳѳ явж байхад хажуугаар дайрчих гээд л гүйцэж түрүүлээд байна. Энэ жолооч нар нэг бол согтуу, нэг бол хар тамхи татсан, аль эсвэл сэтгэцийн ѳѳрчлѳлттэй малнууд байх даа. Хажууд нь суужяваа хүмүүс ч буруутай. Тэд хурд хэтрүүлж болохгүйг хэлж анхааруулж байх хэрэгтэй. Зарим нэг нь хѳѳрѳгдѳж онгироодог шүү. Үхэх мѳрѳѳрѳѳ үхэхгүй хажууд нь гэмгүй хүүхэд, хүн гэмтээдэг маш муу шүү.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/2/10
270 -гариу хүн бэртэж, 10 хүн авто ослоор нас барж нэг бус нь осгож ,бас хичнээн нь ч юм эрүүлжүүлэгдэж ,..онцгой цагдаа эмнэлэгийнхэн бэлэн баыдалд орж ,..гээд Дээр доргүй хөөрцөглөдөг цагаан сарын урьдчилсан дүн гарч байх шив Баыдал үргэлжилнэ. Цагаан сараа яах вэ??? Төр засаг нэгийг бодож шийдвэрээ гаргах болсон юм бишүү.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/2/10
Цагаан сар нь Баяр гэхээсээ илүүтэй багахан дажин болсны дайны гарз гарчээ. Арвын арван хүн ганц хоёрхон өдрийн дотор цаг бусаар, бүр баярлаж байгаа нь энэ гэж яваад амиа алдана гэдэг гүн харамсал. Цагаан сарыг энэ мэт хар болгохгүй байх тал дээр Төр, засаг үнэхээр нэг санаа тавих цаг болсон. Энэ баяраар ямар ч их үргүй зардал гардаг юм, яасан ч их золгож дуусдаггүй эх захгүй хэв ёс болчихсон юм, учир утгыг нь мэдэхгүй хүмүүс нь хөрөнгө, торго, унаа машинаараа яасан ч их аархаж, баярхдаг болчихсон юм . . . Үүний цаана хүмүүсийн маань нэрэлхүү зан, дорой ухамсар, дутуу хүмүүжил их нөлөөлж байна даа.
5 | 1 Хариулах
Зочин [202.21.106.150] 2019/2/10
Үхсс өөрсдөө зам дээр гахай нохой шиг явдаг юм байж юун төр засаг. Одоо байтлаа бандааш баастай байна гэж төр засгийг хараах нь шив дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.133] 2019/2/11
Хувь хүний ухамсрын асуудалд төр засаг ямар шийдвэр гаргах вэ? Баярыг нь хорих уу? Тэмдэглүүлэхгүй байх уу?
0 | 1 Хариулах
Зочин [202.179.25.145] 2019/2/11
Тм шд . Хувт хүний замын хөдөлгөөнд ч аятайхан оролцчих ухамсаргүй мунхаг занг төр засаг яах уу
1 | 0 Хариулах
Зочин [175.213.185.86] 2019/2/10
Ene huntei negen tsag ued amidarch yvsan ni minii huvid ih az, ih huvi tavilan bailaa... Tand gunee hundetgel uzuuley
2 | 1 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/2/10
Коммунизмын үед ганц ч шагнал авч байгаагүй юм уу
1 | 6 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/2/10
оо ямар ядаргаатайн, юун ч сунжруу үргэлжилдэг эмгэнэл гашуудал вэ
3 | 13 Хариулах
Зочин [66.181.184.114] 2019/2/10
ВГИК-д суралцаж байх хугацаандаа нэг жүжиг тавиад хөөгдсөн гэж байсан. Ямархуу жүжиг байсан юм болоо?
1 | 0 Хариулах
Bldnaa [66.181.160.122] 2019/2/10
Бидэнд энэ нэрт зохиолчын үг хэрэгтэй ч дээд оронд илүү их хэрэг болсон байнаа
2 | 0 Хариулах
R.i.p [66.181.180.40] 2019/2/10
Бурхан мэт найрагчаа үүрд дурсах санах болноо .
2 | 2 Хариулах
Зочин [123.147.246.14] 2019/2/10
ix nvgel vildcen xvn dee
2 | 9 Хариулах
Hiiii [64.119.27.139] 2019/2/10
Ygd
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.114] 2019/2/10
Өөд болсон хүний араас нэг бол сайн сайхныг нэг бол зөвхөн үнэнийг л хэл гэж орос зүйр үг байдаг юм. Яваад өгснийх нь дараа худлаа муулж байнаа гэдэг бол хүн муутай адгийн новшийн л хийдэг ажил.
17 | 0 Хариулах
Чи юу тийм байх даа [64.119.23.103] 2019/2/11
Мэдэхгүй юмаа битгий ярьж Чадахгүй юмаараа бүү оролд ... Чи бол энэ насны хүний алдаа байна. Атаархал бол илүү хүнд дургүйн илэрхийлэл юм. Цуурхалыг ямар хүн гаргадаг нь маш тодорхой байдаг...
2 | 2 Хариулах
Зочин [202.179.25.145] 2019/2/11
Үр хүүхэд нь чамайг шалгуулах бдгүй дээ. Эргүү малаа
2 | 1 Хариулах
SitUgen [66.181.161.78] 2023/11/26
Busdiin nugel hursan uiliin urt sanaa zovohoor, Uuriin uildeen sanaa tavisan deer baih! Munkh bus Orchlongiin Jamtai uchirtsan hal humunii araas muulj saalj uurtuu nugel hurahviide? heh Ugaasa Nugel hursan uiliin ur bur uud anduurdaggui n 🙌🏼 “Их Тэнгэрийн Хууль” 🙌🏼
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.136] 2019/2/10
~Ум сайн амгалан болтугай~
1 | 0 Хариулах
ДАНРАВ [202.179.27.79] 2019/2/10
OM MANI PADME HUM
4 | 1 Хариулах
Зочин [66.181.182.153] 2024/2/7
Умм ма ни бад мээ хумм
1 | 5 Хариулах