Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрт зохиолч Б.Лхагвасүрэнг хоёрдугаар сарын 11-нд сүүлчийн замд нь үднэ

ikon.mn
2019 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нэрт зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдэх ёслолыг Даваа /2019.02.11/ гарагийн 07:00 цагт Драмын театрт зохион байгуулахаар Засгийн газрын комисс хуралдаж шийдвэрлэжээ.

Талийгаачийг төрсөн газар нь буюу Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутаглуулах аж.

Тэрээр "Цагаан тэнхлэг", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4,000 мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно", "Алтан шонхор" жүжиг туурвиж, "Бүлээн нурам", "Араатан" зэрэг кино, "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлгийг дуу болгосон монгол түмний хайртай яруу найрагч байсан юм.