Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Хар хорин”, “Да хүрээ” зэрэг худалдааны төв өнөөдрөөс ажиллаж эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баяраар худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн дагуу томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд хоёрдугаар сарын 8-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Харин захуудын хувьд “Хар хорин” худалдааны төв, “Барс” 1, 2 худалдааны төв, “Да хүрээ” авто худалдааны төв өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллах юм байна.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах хуваарьтай байна.