Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Ээлжит бус чуулганы товыг тогтоох хэрэгтэй байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргын зөвлөлийг хуралдуулж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/393685074773232/

Даргын зөвлөлийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар: Хаврын чуулганы бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. Засаглалын үнэлгээ муу байна. УИХ-ын үйл ажиллагаа, дэгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх шаардлагатай гэж судлаачид үзэж байна.

УИХ-ын судалгааны төвийн даргыг оролцуулж байна. Судалгааны төв, Байнгын хороод ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын чуулганы дэг, үйл явцыг илүү ажил хэрэгч болгож, парламентын хэлэлцүүлэгт ойртуулахаар ажиллах хэрэгтэй байна. Парламент бол популизмын талбар, хэрүүлийн танхим биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцүүлэг хийдэг сонгодог парламентын жишиг рүү явах шаардлагатай.

Өнөөдөр дараах гурван зүйлийн талаар авч хэлэлцэх гэж байна.

  • Дэгийн асуудал дээр санал солилцох
  • Ээлжит бус чуулганы товыг тогтоох
  • Байнгын хороодын, Ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл авах

Хаврын чуулганы нээлтийг ажил хэрэгч байдлаар хиймээр байна.

УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүд дундаас хамгийн тулгамдсан нь Төрийн өмчөөр бараа худалдан авах тухай байна. Татварын багц хууль бас байна. Үүнийг Хаврын чуулганаар оруулахын тулд хэлэлцүүлгүүдийг хиймээр байна. Хэлэлцүүлэгт бэлдэх хэрэгтэй байна.

Нийтийн сонсголыг боловсронгуй болгомоор байна. Зарим томилгоог хийх шаардлагатай байгаа. Тухайлбал Жанжин штабыг даргыг томилох хэрэгтэй байна.

"Ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй гэж үзэж байна"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Бүлэг бол Хаврын чуулган эхэлтэл татан буугдсан. Бүлэг бол Ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй гэж үзэж байна.

Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцэнэ гэвэл хуралдах боломжтой. Түүнээс биш Намрын чуулганаар хэлэлцэхээр орсон байгаа асуудлуудыг шууд Хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой.

Ээлжит бус чуулганыг хуралдуулах шалтгаан бол томилгооны асуудлууд байгаа. Жижиг сажиг томилгоогоор ээлжит бус чуулганыг хуралдуулах хэрэггүй гэж үзэж байна.

Бүлэг бол зөвхөн дээр дурдсан гол хуулиудын өөрчлөлтүүдийг хэлэлцэнэ гэвэл ээлжит бус чуулганыг дэмжээд явах боломжтой гэж үзэж байна" гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Ажил хэрэгч ярилцах хэрэгтэй, олон нийтэд ил хуралдах шаардлагагүй" хэмээв.

Ийнхүү УИХ-ын даргын зөвлөл хаалттай хуралдаж эхэллээ.