Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг, ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өнөөдөр албан тушаалаасаа огцорч, чөлөөлөгдсөн сайд нарын оронд нэр дэвшүүлэх гишүүдийг нэрийг тодорхой болгожээ. 

Тодруулбал. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Зам, Тээврийн Хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг нэр дэвшүүлэхийг УЗ-өөс дэмжсэн байна

Мөн өнөөдөр өдөр хуралдсан УЗ-ийн хурлаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ. 

Засгийн газраас энэ сарын 8-ны ажлын өдрийг 2-ны Бямба гараг руу шилжүүлсэнтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хуралдуулахаар товлосон. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө МАН-ын бүлэг болон байнгын хороод хуралдаж дээрх гурван нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. 

Үүний дараа УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр болжээ.