Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж, нэг хүн нас баржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Айраг өртөөний 04-р километрийн гарам дээр ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол хоёрдугаар сарын 1-ний 01:00 цагт гарсан байна. 

Ачааны 3651 дугаартай галт тэрэг том оврын VOLVO маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтжээ

Осол гарах үед төмөр замын гарамын улаан гэрэл анивчиж байсан ч ачааны машин зогсолгүй аажмаар урагшилсаар галт тэргэнд мөргүүлсэн байна.

Албаны хүний хэлж буйгаар галт тэрэг хурдаа хасч, бүрэн зогсох хүртэл ойролцоогоор нэг км зам туулдаг аж.