Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ уйдсан Америкчууд буцламгай усыг цас болгон зугаацаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дундад өрнөдийн (төв бүсийн хойд хэсэг) мужуудыг Умард туйлын хүйтэн агаар нөмөрснөөс сүүлийн долоо хоног орчим хугацаанд асар их хүйтрээд байна.

Энэ агаарын урсгал одоо зүүн эргийг чиглэн нүүж байгаа юм. Өчигдөр буюу Лхагва гарагт зарим газруудад Цельсийн -50 хэм хүрсэн нь оргил хүйтрэлт байв.

Тиймээс өчигдөр дээрх мужуудын сургууль, албан байгууллагуудыг түр хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн юм.

Гэртээ хоригдож уйдсан Америкчууд нэгэн сонирхолтой туршилт хийж зугаацах болсноо сошиал сүлжээнд өргөнөөр хуваалцжээ.

Тэд аягатай буцламгай усыг агаарт цацахад газарт бууж амжилгүй цасны ширхэгүүд болон хувирч байгааг харуулж байсан юм. Энэ нь тэдний хувьд хэзээ ч харж байгаагүй сонин үзэгдэл гэнэ.

Ердийн үед Умард туйлын атмосферт хашигдаж байдаг хүйтэн агаар цаг уурын дулаарлын улмаас алдагдан бусад бүс нутгууд руу шилжин нүүх болсныг эрдэмтэд энэ удаагийн хүйтрэлтийн шалтгаан гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: Mashable