2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Цэвэр агаар сангаас 5.1 тэрбум төгрөг завшсан этгээд үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхчихсэн явж байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:19 2019/01/30

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/744664065908687/

Ерөнхийлөгч Х.Баттулга: 2010 онд УИХ-аар баталсан төлөвлөлтүүдийг хэрэгжүүлье гэж байгаа юм. Түүнээс биш би өөрийнхөө бодлыг тулгаад байгаа юм байхгүй. Би жилийн өмнө утаа гамшгийн хэмжээнд хүрлээ, онц байдал зарлая гэхээр тийм бишээ гээд орхисон. 

Тиймээс дахиад туршилт хийх асуудлаа болиод 2010 онд баталсан хөтөлбөрөөсөө харж байгаад хэрэгжүүлж болох шийдэл дээрээ Засгийн газраа шахаад явъя гэж байгаа юм. 

Утааг арилгах, ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх ажлаа ярья.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир: Одоо тэгээд хуралдааны дэг ээ яах уу Ерөнхийлөгч өө. Яах вэ нөхөд өө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян "Иргэдийн төлөөлөл гэж дөрөвхөн хүн авчирчихаад орой бүр зурагтаар гардаг дарга нар хэрэлдээд суух юм. 

Агаарын бохирдлыг 60-70 хувь бууруулах төслийг санаачилсан хүний төслийг би танилцуулаад дарга бүрийн өрөөний үүдэнд очсон. Ингэж явахдаа дарга нар утааг бууруулах биш, утаа их байгаасай гэж залбирдаг юм байна гэдгийг ойлгосон.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс сонсголд танилцуулах танилцуулгуудыг эхэлж хүргээд дараа нь асуулт асууж, хэлэлцүүлгээ өрнүүлье гэсэн санал гаргалаа.

Ингээд сонсголын үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын танилцуулгыг сонсохоор боллоо.

12:12 2019/01/30

"Гэр хорооллын 98 хувьд нь зуух тараасан байна"

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хурал даргалагчид би хэлээд байгаа юм. Танин мэдэхүйн асуудлаа больё. Шийдлээ ярья. Ингэж яриад шийдэхгүй нь тодорхой больё. Энэ олон хүнийг авчирчихаад бие биедээ юм яримааргүй байна. Хуулийн дагуу гээд байх юм, хууль бусаар хүн үхээд байхад. Өнөөдөр энд яриад байгаа юмнаас аль нь ч бүтэхгүй. Эсвэл хурлынхаа дэгийг өөрчилье.

Шинэ юм ярьж байгаа юм ерөөсөө байхгүй. 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт энд яригдаж байгаа юмнууд бүгд байгаа. Дараагийн сонгууль боллоо. 21:100 гэсэн мөрийн хөтөлбөр байгаа. Утаанаас салах, ажилгүйдэл, ядуурлаас салах асуудал байгаа. Энэ танин мэдэхүйн юмаа одоо боль.

ХАА-н биржээр дамжуулж, аймаг, сумын бүтээгдэхүүнийг борлуулая. Гадаадад очоод санаа зовмоор байна шүү дээ, танайх малаа нядлахыг хориглох хуультай юм уу гэж.

Хурлын дэгээ өөрчил л дөө. Одоо баахан хуудас юм ярина, ямар ч үр дүн гарахгүй.

Аудитаар 500 тэрбум төгрөг зарцуулаад үр дүнгүй байна гэж ярьсан шүү дээ. Гэр хорооллын 98 хувьд нь зуух тараасан байна гээд. Шийдэл рүүгээ оръё. Энд та нарыг уулзуулах гэж хурал зохион байгуулаагүй.

Алслагдсан аймаг, сумд руу цалин өндөр болгох, орон сууцыг хүүгүй зээлээр олгох гээд зөндөө л ярьсан шүү дээ.

Утааны асуудалд нам харгалзахгүй хордож байгаа шүү. Нам харгалзахгүй хүмүүс үхэж байгаа. Урагт нөлөөлж байгаа. Юм ярихаар л баахан хууль ярих юм. Гэхдээ асуудлаа шийдэхийн тулд зарим зүйлд зоригтой баймаар байна.

12:07 2019/01/30

Н.Цэрэнбат: Сайжруулсан түлш бол богино хугацаанд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий хяналтын сонсголын асуулт хариултын хэсэг үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зохион байгуулж байгаад сайшаалтай байна. Хамгийн гол нь сонсголын үр дүнд хийх арга хэмжээ үр дүнтэй байгаасай гэж хүсэж байна.

УИХ хангалттай хууль тогтоомж, шийдвэр гаргасан байдаг. Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах субьект нь Засгийн газар байгаа. Үе үеийн Засгийн газар олон ажил хийдэг ч үр дүнгүй байна.

Анх 2005 онд хоёр тэрбум гаруй төгрөг суугдаад утаагүй түлш, зуух тараасан. Үр дүнгээ өгөөгүй. 14 жилийн дараа дахиад л сайжруулсан зуух, түлш гээд ярьж байгаа нь харамсалтай байна.

Энэ тал дээр Цэрэнбат ямар арга хэмжээ авч, ямар дүгнэлт хийж байна вэ?

Хөрсийг сайжруулж, цөлжилтийг сааруулах ажил. Олон улсад нэг хүнд 15-18 ам метр ногоон байгууламж оногддог. Энэ талаар БОАЖ-ын сайд хоёр жилийн өмнө хууль өргөн барина гээд одоо болтол бариагүй байна.

Бас нэг гол ажил нь орон сууцжуулах. Гэтэл дахин төлөвлөлт гээд олон айлыг газрыг нь аваад орон сууцжуулна гэсэн ч ажлаа ч эхлээгүй байна. Энэ ажил ямар шатанд яваа вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Засгийн газар олон ажил хийсэн ч үр дүнгүй байна гэхээр ҮАГ-ын хийсэн дүгнэлт нь нийт массыг хамарсан нөлөөлөхүйц ажил хийж чадаагүй юм билээ. Дээр нь нэг дутагдал нь хөгжихийн тулд стандарттай болох хэрэгтэй. Амьдарч байгаа гэр, байр, орчин маань бүгд стандартгүй. Тиймээс стандарт бус газарт стандарт дүгнэлт гаргуулахад хэцүү. Тийм учраас бид стандартын түвшинд хүрч, хотын соёлд очих байр суурьтай байгаа.

Сайжруулсан түлш бол богино хугацаанд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга. Жилд 25 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатарын иргэд эрүүл мэнддээ халааснаасаа гаргаж байна гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан.

Яндангийн тоог цөөлөх хэрэгтэй байгаа. Өмнөх алдаа нь төр аль нэг бүтээгдэхүүн аваад ард иргэдэд тараадгаа болих хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаж, санхүүгийн эх үүсвэр дээр банк хамтрах хэрэгтэй байгаа.

11:46 2019/01/30

Х.Баттулга: Одоо утаагүй зуух ахиж ярихгүй шүү, Байнгын хорооны дарга аа!

Ерөнхий хяналтын сонсголд оролцож буй Ерөнхийлөгч Х.Баттулга: Мөнгөгүй гэж ярьдгаа одоо боль оо. Монгол шиг баян улс байхгүй. Энд орж ирээд гадаадаас ирсэн юм шиг зүйл асуухаа боль. Танин мэдэхүйн асуултуудаа больё. Шийдэл ярьцгаая.

Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Дагуул хотуудаа байгуулъя. "Шинэ Яармаг" гэж хорооллыг байгуулах ажлыг эхлүүлсэн ч зогсоосон байна. Ажилгүйдэл ядуурлыг орлоготой нь уялдуулж зогсоох шийдэл байсан. 

БОАЖ-ын сайдтай 6-7 удаа уулзсан, барилгын сайдтай ч уулзсан одоо овоо ойлголттой болсон болов уу.

Утаагүй зуух гэж байхгүйг дэлхий даяар нотолчихоод байхад өчнөөн тэрбумаар зуух тараасан. УИХ-д 45 шинэ гишүүн орж ирсэн. Та нар нэг хүч түрээд энэ асуудлыг шийдээч. 

Би их, дээд сургуулиудтай уулзсан, хотоос гарахад бэлэн гэсэн. Дээрээс нь яамдыг гаргахад нийтдээ 100,000 хүнээ хотын төвөөс гаргах боломж байна. Турк, Солонгос төвлөрлийн асуудлаа ингэж шийдсэн.

Одоо утаагүй зуух ахиж ярихгүй шүү, Байнгын хорооны дарга аа!

Дахин хэлье. Танилцах уулзалтад оролцож ирсэн юм шиг танин мэдэхүйн асуулт асуухгүй, шийдэл яриач ээ гэж гуймаар байна" хэмээн хэллээ.

11:23 2019/01/30

Ж.Батбаясгалан: 2018-2019 онд агаарын бохирдлын асуудал дээр ухралт гарсан гэж харж байгаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий хяналтын сонсголын асуулт хариултын хэсэг үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Би Хотын даргын үүрэг гүйцэтгэгч, БХБ-ын сайдаас асуумаар байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт яав аа. Гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлөөд орон сууцжуулах ажлаа эрчимжүүлмээр байна. Сайжруулсан түлш хэрэглээд агаарын бохирдол 50 хувь буурна гэдэг нь худлаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Гэр хороололд эх үүсвэрийн асуудал их чухал. Манай яамны зүгээс цэвэр бохир усны шугамын эх үүсвэр, дэд бүтцийг бий болгох ажлыг тасралтгүй хийсээр байгаа. Дэд бүтэцгүй барилга барина гэж байхгүй.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийн асуудалд анхаарч ажиллаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан: НИТХ хурал шийдвэр гаргаж 25 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэр хорооллын өрхүүдийн 40 хувийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй уг төсөлд маш их хөрөнгө зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. УИХ, Засгийн газраас орон сууцжуулахад анхаарч байгаа ч 2018-2019 онд миний хувьд агаарын бохирдлын асуудал дээр ухралт гарсан гэж харж байгаа.

Сайжруулсан түлшний бодлогыг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Энэ бол ойрын бодлого. Дунд хугацааны бодлогоо салбарын яамдуудтайгаа хамтраад үндэсний хөтөлбөртөө оруулсан байгаа. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн асуудал дээр хүндрэлтэй байгаа.


Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орж ирлээ.

11:11 2019/01/30

Г.Уянга: Энэ асуудал дээр Засгийн газар, УИХ ерөөсөө Ерөнхийлөгчийн дэмжлэгээр дутахгүй 
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчид Ерөнхийлөгчийн илгээсэн үгтэй холбогдуулан түүний зөвлөх Г.Уянгаас асуулт асууж, хариулт авч байна.

Сонсголд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох боломжгүй болсон тул түүний илгээсэн үгийг зөвлөх Г.Уянга уншиж, танилцуулсан юм.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улаанбаатарт туршилт хийхийн өмнө аймгуудад туршилт хийх санал байна. Эхлээд Ховд аймагт 5,000 утаагүй зуухаа тараагаад, Баянхонгор аймагт сайжруулсан түлш хэрэглүүлээд ч юм уу туршиж үзээд аль үр дүнтэйг нь Улаанбаатарт хэрэгжүүлж болох уу?

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга: Бямбацогт гишүүнээ энэ асуудал дээр Засгийн газар, УИХ ерөөсөө Ерөнхийлөгчийн дэмжлэгээр дутахгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн дэмжлэг илүүдэхгүй учраас дэмжинэ. Та бүхэнд энэ асуудлыг шийдэх бүх эрх бий.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Бямбацогт гишүүнээ та төсөв батлагдахаас өмнө үүнийгээ хэлэхгүй яасан юм бэ. Төсөв батлагдсаны дараа одоо битгий гоё гоё юм санаачлаад явж байгаа ажлуудынхаа эрчийг бууруулах гээд бай л даа.

09:54 2019/01/30

Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир парламентын түүхэнд анх удаа сонсгол зохион байгуулагдаж байгааг хэлээд зохион байгуулалтын дэг болон оролцогчдыг танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга "Дэгийн тухай хуулийн 11 дэх заалтад өөрчлөлт оруулмаар байна. Энд сонсголд оролцож буй иргэд, ААН-үүдийн төлөөлөл УИХ-ын гишүүдээс асуулт асууж болохгүй гэсэн заалт байгааг хасуулмаар байна. Хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү" гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир "Сонсголын тухай хуулийн заалтуудыг дагаж орж байгаа дэг нь энэ. Хуулийн 18.1-т тодорхой заасан байгаа учраас дэгийн 11 дэх заалтыг оруулсан. Хуулинд сонсголын үеэр иргэд оролцогчдоос асуулт асууж, хариулт авахгүй гэж тодорхой заасан байгаа. 

Сонсголд хамгийн түрүүнд бүртгүүлсэн дөрвөн иргэн оролцож, бусад иргэд цаасаар асуулт саналаа илгээх боломжтой" гэлээ.

Ерөнхийлөгч сонсголд өөрийн биеэр сонсголд оролцох боломжгүй болсон учраас түүний хэлэх үгийг зөвлөх Г.Уянга уншиж танилцууллаа.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛИЙН БОДЛОГО ШИЙДВЭР, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ

Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна. 

Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодтой нүдэнд харагдах үр дүн гарсангүйгээр барахгүй харин ч байдал улам дордсоор байна.

Агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн хөтөлбөр- цогц бодлого УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрт эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг хангах, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөний бодлогоор зохицуулах, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулах, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх үндэслэл шаардлагын хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн болон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот хөдөөгийн хөгжил ба үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөний сааруулах зэрэг чиглэлийн олон чухал зорилт, арга хэмжээг тусгасан боловч, энэхүү иж бүрэн хөтөлбөр ашиг хонжоо хайгч бизнесийн бүлэглэлийн утаагүй зуух, түлш мэтийн бизнест дарагдсаар арваад жил боллоо. Төсвийн мөнгөөр хувийн бизнесийг тэтгэхийн оронд энэ хөтөлбөрт хөрөнгө, зохион байгуулалтаа төвлөрүүлэн хэрэгжүүлсэн бол арваад жилд Улаанбаатарыг утаанаас салгах хангалттай хугацаа байлаа. 

Тэр ч байтугай агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч хэвлэлүүдээр цацагдаж байлаа. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ.

Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна.

Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хээл хахууль авах”, “Хээл хахууль өгөх”, “Хээл хахуульд зуучлах”, “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах", "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.

Дурдсан тайлан, баримтуудад дүн шинжилгээ хийж хууль бус үйл ажиллагаа, зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг дурдвал тоймгүй олон байх бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бодлого, төсөл арга хэмжээний хүрээнд явагдсан сонгон шалгаруулалт, бүтээгдэхүүний туршилт ба шаардлага хангасан байдал, нийлүүлсэн тоо хэмжээний болон бараа, ажил, үйлчилгээний үнэ ханшийн бодит байдал, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан эсэх зэрэг асуудлуудын хүрээнд хэрэг үүсгэн шалгах шаардлагатай, анхаарал татсан олон асуудал байна.

Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ мэт асуудлуудад онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдсэн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллүүдийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах тухай албан бичгийг МУ-ын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гардуулаад байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 2 дахь хэсгийн 1т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул” тохиолдсон” зэрэг нөхцөлд УИХ онц байдал зарлана” гэж заасны дагуу Ерөнхийлөгч миний бие агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх саналыг УИХ-д 2017 оны 12-р сард явуулсан. УИХ-ын дарга “... агаарын бохирдол нь гамшиг, аюулт үзэгдэл болон осолд хамаарахгүй байх бөгөөд ... онц байдал зарлах онцгой нөхцөл үүссэн гэх хуулийн үндэслэл байхгүй байна” гэсэн хариулт өгсөн билээ.

Нийслэлийн иргэд олноороо хүүхэд томчуудгүй ханиад томуу, хатгалгаанд нэрвэгдэн, эмнэлгийн ор, шалыг дүүргэж, нялхас хэдэн мянгаараа хэвлийдээ эндэж, цонхоо онгойлгож агаар амьсгалах боломжгүй ийм нөхцлийг онц байдал зарлах онцгой нөхцөл гэж миний бие үзэж байна. Өсөлтгүй жирэмслэлтээр эрдмийн ажил хийх гэсэн судлаачид 2007 онд улс орон даяар 20 ийм тохиолдол олоход хүнд байсан бол одоо зөвхөн нэг төрөх эмнэлгийн статистикаар авч үзэхэд өсөлтгүй жирэмслэлт 2013 онд 470, өнөөдөр 1300 болжээ. Энэ бол нэг л эмнэлгийн статистик. Судлаачийн дурдсанаар 2013 онд нийт улс орны хэмжээнд 700 гаруй бүртгэгдсэн өсөлтгүй жирэмслэлт жил бүхэн геометрр прогрессоор өсөөр 2017 онд 4400 гаруй бүртгэгдсэн байгаа нь бүрэн тоо биш гэж судлаач хэлж байна. Монгол оронд жил бүхэн 15-17 мянган хүн цаг бусаар амиа алдаж байгаа бол Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ. 

Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжинд энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна. Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж газар суларна.

Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй.
Хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын хүчийг төвлөрүүлж хугацаатай, үе шаттайгаар богино хугацаанд утааг эрс багасгах ийм боломжийг ашиглахын оронд зуух, түлш зарж бизнес хийсээр ирсэн нь даан ч харамсалтай. Өмнөх үйлдлүүдийг цэгцлэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохын сацуу утаатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, нэгдсэн бодлогодоо төвлөрүүлэн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шаардлагатай байна. 

Ийм шалтгааны улмаас Нийтийн сонсголын тухай хуулийн 8дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-д гаргасан болно.

x