Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ-ийн зөрчилтэй байсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хоёр даргыг ажлаас нь чөлөөлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын хөрөнгө орлогын мэдүүлгэд зөрчил илэрснийг АТГ-аас зарласан билээ.

Тэдэнд сахилгын хариуцлага ногдуулж цалингийн хэмжээг бууруулсан нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй болохыг мөн мэдэгдсэн юм.

Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат АТГ болон НЗД-ын албан бичгийг үндэслэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг  2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал:

 

Ийнхүү зөрчлийн хариуцлага тооцсон тухайгаа АТГ-т албан бичгээр мэдэгдсэн байна.