Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХААИС-д

09:00 цагаас Их, дээд сургуулиудын удирдлагуудын “Дээд боловсролын засаглал” семинар болно.

ҮХЦ-ийн байранд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд

10:00 цагаас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна.

АТГ -ын дэргэдэх Олон нийтийн төвд

10:00 цагаас жолоодох эрхийн үнэмлэх шинээр болон нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулах, ил тод болгох хэлэлцүүлэг болно.

МҮЭХ-ны байранд

11:00 цагаас Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагаас "Монгол Улсын 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр мэдээлэл хийнэ.

БСШУСЯ-нд

11:30 цагаас Энэ жил анх удаа Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг шалгаруулан алдаршуулж “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал болох 30 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна. Шилдгээр шалгарсан уртын дууч Доржийн Дуламыг БСШУС-ын дэд сайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.