Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтын ээлжит тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө болно.

Өглөөний 09:00 цагаас Нью Йоркийн Брүүклиний “Barclays Center”-т эхлэх мэргэжлийн боксын тулаануудыг FOX SPORTS суваг дамжуулах юм.

 

Мэргэжлийн боксын 10 тулаанд 10 ялсны 9-ийг нь нокаутаар ялаад байгаа Төгсцогтын өрсөлдөгч нь Доминиканы БНУ-аас гаралтай Клаудио Марреро байх болно. Марреро мэргэжлийн боксын дэвжээнд 23 тулаан хийснээс 2-т нь ялагдсан, 17 тулааныг нокаутаар дуусгажээ.

Тэр хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 29 ялалттай босоо явсан Мексикийн Хорхе Лараг 33 секундэд нокаутаар ялж байсан юм.

Өнөөдрийн тулаан Төгсцогтын хувьд маш чухал.

Төгсцогт, Марреро нарын хэн ялсан нь IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж, цааш WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй болох юм.