Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

МАДУРО эсвэл ГУАЙДО: Хэн нь Венесуэлийн хууль ёсны удирдагч вэ?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Хэн нь Венесуэлийн хууль ёсны удирдагч вэ?

Лхагва гарагт болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа Венесуэль улс хоёр төрийн тэргүүнтэй болоод байна. Энэ сарын эхээр тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн ерөнхийлөгч Николас Мадуро, сөрөг хүчний удирдагч, өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан Хуан Гуайдо нар ард түмнээ төдийгүй дэлхийн улс орнуудыг талцуулаад байгаа билээ.

Хуан Гуайдог хамгийн түрүүнд АНУ дэмжиж байгаагаа илэрхийлж, хариуд нь Мадуро тус улсаас дипломат харилцаагаа салгаж, Каракас дахь элчин сайдын яамны ажилтнуудыг нь 72 цагийн дотор нутаг дэвсгэрээсээ гарахыг шаардсан.

АНУ-ын араас Өмнөд Америкийн ихэнх орнууд, Европын Холбоо, Канад сөрөг хүчний удирдагчийг дэмжихээ мэдэгдсэн бол Николас Мадурог ОХУ, Боливи, Мексик, Куба зэрэг орнууд хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Харин Хятад улс төвийг сахиж, Венесуэлийн дотоод хэрэгт гадаад улс орнуудын зүгээс оролцохыг буруушаасан мэдэгдэл гаргасан байна.

 

Одоогоор Николас Мадурог дэмжиж байгаа орнууд: 

  • Боливи
  • Куба
  • Иран
  • Мексик
  • ОХУ
  • Уругвай

 

Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагч гэж үзэж байгаа орнууд:

  • Албани
  • АНУ
  • Аргентин
  • Бразил
  • Канад
  • Чили
  • Колумби
  • Коста Рика
  • Дани
  • Эквадор
  • Франц
  • Гватемал
  • Гондурас
  • Панам
  • Парагвай
  • Перу
  • Косово
  • Их Британи

 

Төвийг сахиж буй орнууд:

  • Испани
  • Хятад

 

Эх сурвалж: Quartz