Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Онцгой Жаргалант” сувилал цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлж Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллуудаас анхдагч нь болжээ.

Эрүүл мэндийг цахим системийг нэвтрүүлснээр сувилуулагчдын өвчний түүх, эмчилгээ, шинжилгээ зэрэг мэдээллийг оруулан цахим мэдээллийн санг бүрдүүлэх, сувиллын захиалга болон эмчийн үзлэгийг  цахимаар хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.   

 

Ингэснээр сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж байгаа алба хаагч, иргэдийн дараалал буурч, эмч, сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах зэрэг давуу талыг бий болгоод байна гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар