Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугаас урьдчилан сэргийлж хүүхдээ цэцэрлэгт нь явуулаагүй тохиолдолд цэцэрлэгийн зүгээс уян хатан хандах байх"

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Томуугийн халдвараас сэргийлж хүүхдээ түр хугацаагаар гэрт нь байлгах гэсэн боловч төрийн өмчийн цэцэрлэгүүд хүүхдэд чөлөө өгөхгүй, хүүхдийг цэцэрлэгээс хасна гэлээ" гэх иргэдийн гомдол олон нийтийн сүлжээнд их байгаа юм.

Энэ асуудал дээр ямар бодлого баримталж байгааг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Г.Дуламжаваас тодруулахад "Тухайн цэцэрлэг эцэг,  эхтэй ямар гэрээ байгуулснаас хамаараад чөлөө өгөх эсэхийг шийдэж байгаа байх. Хүүхдийг анх цэцэрлэгт ороход гэрээ байгуулж, ямар тохиолдолд хасах талаар тусгасан байдаг.

Улаанбаатар хотын хувьд өвчлөл харьцангуй гайгүй байгаа. Томуугийн өвчлөл нэмэгдэж, цэцэрлэгийн хичээлд хязгаарлалт тогтоох хэмжээнд хүрсэн эсэх талаар ЭМЯ, НЭМГ-аас албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна. Харин зарим орон нутагт өвчлөл нэмэгдсэн гэх шалтгаанаар хязгаарлалт хийж буй тохиолдлууд бий.

Гэхдээ томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй байгаа тохиолдолд цэцэрлэгийн зүгээс уян хатан хандах байх гэж бодож байна" гэлээ.