Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр иргэн барилгын дээврээс унаж амиа алджээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хоёр иргэн барилгын дээврээс унаж амиа алдсан хэрэг өнөөдөр гарсан байна.

"ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр өглөөний 09:30 цагт иржээ.

"Хоёр иргэний эмэгтэй нь газар дээрээ нас барсан бол эрэгтэй нь ГССҮТ-д хүргэгдэж очоод нас барсан байна. Яг одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн шалгаж байна" гэсэн мэдээллийг ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэллээ.