Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 87 байртай юу?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг nam.mn сайтаас авав

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан. Тэрбээр бусдаас 500 сая төгрөгийн хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. 

Тэгвэл төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асанг 87 ширхэг орон сууцтай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдах болсон. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн шалгалтын явцад Д.Бямба-Очир нь 87 байртай гэх мэдээлэл нотлогдоогүй” гэлээ. 

Д.Бямба-Очирын хагас тэрбум төгрөг хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түүнийг гадуур байцааж байгаа юм байна. 

Ташрамд дурдахад, Д.Бямба-Очир нь 2016 оны есдүгээр сарын 21-нд “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Тэрбээр 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ: 

  • орон сууц /нийтийн орон сууц, амины орон сууц, зуслангийн барилга, зуслангийн байшин, хувийн байшин, хашаа байшин/ хэсэгт 3,
  • үйлдвэрлэл, үйлчилгээний / Үйлчилгээний зориулалттай барилга, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, оффисын барилга, ферм/ хэсэгт 3 хэмээн мэдүүлжээ.