Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон улсын Элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр ЭМЯ, НЭМГ-ын харьяа 8 эрүүл мэндийн байгууллага түргэн тусламжийн автомашинтай боллоо.
Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашиныг доорх эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө.
№ |
Нэр |
Автомашины нэр |
Тоо ширхэг |
Үнэ |
---|---|---|---|---|
1 |
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг |
Тоёота / Hiace Ambulance / |
1 |
24,968,041 |
2 |
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг |
Тоёота / Hiace Ambulance / |
1 |
24,968,041 |
3 |
Улсын Гуравдугаар төв эмнэлэг |
Тоёота / Hiace Ambulance / |
1 |
24,968,041 |
4 |
Гэмтэл согог судлалын үндэсний төв |
Тоёота / Hiace Ambulance / |
1 |
24,968,041 |
5 |
Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв |
Тоёота / Hiace Ambulance / |
1 |
24,968,041 |
6 |
Хавдар судлалын үндэсний төв |
Тоёота / Hiace Ambulance / |
1 |
24,968,041 |
7 |
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг |
Тоёота / Hiace Ambulance / |
1 |
24,968,041 |
8 |
Нийслэлийн түргэн тусламжийн төв |
Тоёота / Hiace Ambulance / |
3 |
74,904,122 |
|
Дүн |
|
10 |
249,680,405 |
Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!