Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

НҮБ-аас ажилчдынхаа дунд судалгаа явуулахад тус байгууллагын гурван ажилтан тутмын нэг нь "бэлгийн дарамтад өртөж байсан" хэмээн хариулсан байна.

Тус судалгааг НҮБ-ын ажилчдын дунд онлайн хэлбэрээр явуулж, олон улсын аудитын Делойтте байгууллага гүйцэтгэжээ. Судалгаанд нийт 30,364 ажилтан оролцсон байна.

Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антонио Гутеррес "Тус судалгааны үр дүн бидэнд бэлгийн дарамтын тухай аливаа зүйлийг хийж, хөдлөхийн өмнө их зүйл суралцах хэрэгтэй байгааг харуулж байна" хэмээжээ.

Судалгаанд оролцогсдын 21.7 хувь нь ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт болохуйц хошигнол, яриа, үг хэллэгэд өртөж байсан гэж хариулсан бол 13 хувь  ямар нэгэн байдлаар биеийн хүчний бэлгийн дарамтад өртөж байсан гэсэн хариуг хэлжээ. Мөн 10 хувь нь өөрийн биед нь зөвшөөрөлгүйгээр хүрч байсан гэх бэлгийн дарамтад орж байсан байна. 

Үүнээс харахад, судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртөж байсан бол 17 орчим хувь нь ажил, мэргэжилтэй холбоотой ажлын гадуурх арга хэмжээний үеэр ийм төрлийн дарамтыг амсаж байжээ.

Бэлгийн дарамт учруулж буй хүмүүсийн гуравны хоёр нь эрчүүд үлдсэн нь эмэгтэйчүүд гэнэ.

 

 

Эх сурвалж: Theguardian