Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цэнд-Аюуш: Хараат бус сонгуулийн хороо байгуулсны дараа МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн хурал энэ сарын 25-нд болох тов гарчээ. Хурлаар 2018 оны ажлаа дүгнэн энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батална. Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус чуулганыг хуралдуулж, сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан Хараат бус сонгуулийн хороо байгуулж, ээлжит бус сонгуулийн товыг тогтоохоор болжээ. Одоогоор нэр дэвшигчдийг бүртгэж эхлээгүй байна.

Харин МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн тухай мэдээлэл гараад байна. Энэ тухай МҮОХ-ны ажилтан Ц.Цэнд-Аюушаас тодруулахад "Одоогоор нэр дэвшигчдийг бүртгэж эхлээгүй. Манай хороо эхлээд чуулганаараа Хараат бус сонгуулийн хороогоо байгуулна. Дараагаар нь нэр дэвшигчдийн бүртгэх юм” гэлээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэгэн спорт хороог төлөөлж буй хүн нэр дэвших эрхтэй юм байна. 

Гэрэл зургийг mpa.mn

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн гаргасан хүсэлт: