2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
21:00
S29
-10°
22:00
S29
-12°
23:00
S31
-12°
00:00
S29
-12°
01:00
S29
-12°
02:00
S29
-12°
03:00
S29
-12°
04:00
S26
-12°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл ганцхан сарын дотор 21%-аар нэмэгджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, Эрүүл мэндийн яамнаас орны тоогоо 700-гаар нь нэмээд ч ачаалал буурахгүй байна. 

Хатгалгаа өвчнөөр өвдсөн хүүхдийн тоо 2016 онд 10,000 байсан бол 2018 онд 14,000 болж өссөн гэсэн тоог Үндэсний статистикийн хороо мэдээлээд байна. 2018 онд амбулаториор үйлчлүүлсэн 0-5 насны хүүхдүүдийн тоо л гэхэд өмнөх оноосоо 76.8% өссөн буюу 67,000-д хүрчээ

Ийнхүү томуу, томуу төст өвчин болон бусад шалтгаанаар бяцхан үрс олноороо эндэж байна. Зөвхөн арванхоёрдугаар сард нялхас буюу 28 хүртэл хоногтой 95, тав хүртэлх насны 121 хүүхэд эндсэн нь өмнөх арваннэгдүгээр сараас 20 гаруй хувиар тус тус өссөн дүн юм. 

Улсын хэмжээнд 2018 онд нялхсын эндэгдэл 1,037 болж өмнөх оноос 28 хүүхдээр нэмэгдсэн бол тав хүртэлх настай хүүхдийн эндэгдэл 66-аар өссөн харамсалтай статистик байна. Өнгөрсөн онд энэ насны 1,310 хүүхэд энджээ.  

x