Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод өнөөдөр 11-13 градус хүйтэн

ikon.mn
2019 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

2019 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

 

Эх сурвалж: ЦУОШГ