Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд дэлхийн хамгийн том салхин цахилгаан станц байгуулагдахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн өмчит SPIC (State Power Investment Corporation) компани Өвөр Монголын өөртөө засах орны Улаанцав аймагт 3,800 км.кв талбайтай, 6 ГигаВаттын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулах зөвшөөрөл авжээ.

Уг бүтээн байгуулалт хэрэгжвэл дэлхийн хамгийн том хуурай газрын салхин цахилгаан станц болох юм. Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийн зах зээлд жилдээ 18.9 ТераВатт/цаг эрчим хүч нийлүүлэх бөгөөд 46.54 тэрбум юаний ($6.78 тэрбум) хөрөнгө оруулалт шаардагдах гэнэ.

SPIC компани төслөө хэзээ бүрэн хэрэгжиж дуусах талаар мэдээлэл өгөөгүй ч 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмыг эрчим хүчээр хангана гэж мэдэгджээ.

Улаанцав аймгийн Хөгжил, Шинэчлэлийн Хороо 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр SPIC компанид төслөө эхлүүлэх зөвшөөрөл өгсөн байна.

SPIC нь Хятадын эрчим хүчний хамгийн том таван компанийн нэгд тооцогддог.

Аймгийн статустай Улаанцав хот нь хойд талаараа Монгол улстай хил залгадаг юм.

 

Эх сурвалж: WindPower Monthly