Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү: Их хурлын даргын төлөөх зодоон хоёр дахин ихэснэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр гишүүд байр сууриа илэрхийлснийг бид хүргэсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр "Их хурлын даргын төлөөх зодоон хоёр дахин ихэснэ. Утаа, долларын ханшийг ярихгүй байж нэг хүнийг соливол сайн болчих юм шиг.  

Нэг нэгнээ гүтгэж доромжилж, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр дайрч, хүнийг эрээ цээргүй гүтгэх байдал хойшдын, дараа дараагийн парламент байх уу байхгүй юу гэдэг тийш явна шүү. Энэ дээр анхаараасай" хэмээн захив.