Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг ганцхан тэргэнцэртэй хүний замаар төсөөлж болохгүй"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Улаанбаатарт зохион байгуулсан Зүүн хойд Азийн VIII чуулга уулзалтаас гарсан тунхаглал, дараагийн уулзалтыг Солонгост зохион байгуулахаар байсныг дахин манайд хийхээр болсон талаар, мөн цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул "Зүүн хойд Азийн буюу Монгол, Япон, Солонгос, Хятад дөрвөн улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хоёр жил тутам уулзалт зохион байгуулдаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ээлжит наймдугаар хурал 2018 оны есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулагдаж, "Улаанбаатарын тунахаглал" батлагдсан. Уг нь бол ээлжээрээ дараагийн хуралдаан Солонгос улсад болох ёстой. Гэсэн ч наймдугаар хуралдааны үеэр 2020 онд Монгол Улсад Зүүн хойд Азийн есдүгээр хуралдааныг хийх санаачилга гарсан. Энэ нь бидний гаргасан Улаанбаатарын тунхаглалыг хэрхэн хэрэгжүүлж байна гэдгийг харах зорилготой.

Тиймээс бид тунхаглалаа Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.

Дараагийн нэг чухал асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандарттай болох юм. Бид Японы туршлага стандартыг судалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгоогүй газруудад тусгай наалт наахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг ганцхан тэргэнцэртэй хүний замаар төсөөлөөд байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээл тус бүрээс хамаараад гэрлэн дохио, бичиглэл, зураглал байх ёстой.

Энэ жилээс эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос тусгай наалтыг наах ажлыг эрчимжүүлнэ. Дэд бүтцээ сайжруултал нь наана гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Дараагийн дугаарт бид энэ жилээс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүдээ үнэмлэхжүүлэх ажлыг эхлүүлж байгаа. Үнэмлэх дээр иргэдийн бүх эрхийг хавсаргасан" хэмээн ярилаа.