Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хөөсөнцрийн хог шатаж байсныг унтраажээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN

Хотын төв орчимд гал гарч байгаа зураг олон нийтийн сүлжээнд түгээд байна.

 
Гэрэл зургийг @Lkhagva -с ашиглав.

Нийслэлийн Онцгой байдлын газраас галын нөхцөл байдлын талаар тодруулж асуулаа.

Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч "ОБЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэдээс 13:18 цагт гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн хоёр тасаг гарч, 15 минут ажиллан галыг унтраалаа.

Дөлгөөн нуурын гэрлэн дохионы зүүн талд баригдаж буй барилгын хашаанд хөргөгчний хөөсөнцрийн хог шатаж байсан" гэсэн мэдээллийг өглөө.