Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 1 сарын 8
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

“Зууны мэдээ” сонин нь 2019 оны №1,2,4 дугаартаа “Скай Резорт” компани 12 жилийн турш дархан цаазат газрыг төлбөргүй ашиглаж ирсэн гэж удаа дараа гүтгэлээ.

“Скай Резорт” ХХК нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрын бүх төлбөрөө цаг хугацаанд нь төлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд төсөвт нийтдээ 9 орчим тэрбум төгрөгийн татвар шимтгэл, үүнээс 300 илүү сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна. Гүтгэлэгт дурьдсан шиг, тус компани газрыг төлбөргүй ашиглаж байсныг шүүх тогтоосон ямар нэг шийдвэр огт гарч байгаагүй болохыг хариуцлагатай мэдэгдье.

Тус компани төслийн хүрээнд нийтдээ 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 хүнийг ажлын байраар ханган, Улаанбаатарчуудыг эрүүл агаарт гэр бүлээрээ идэвхтэй амрах, түүнчлэн цанын спортын улсын шигшээ багийн бэлтгэлийг үнэ төлбөргүй хангуулахын төлөө чармайн ажиллаж ирлээ. Нийгмийн үйл ажиллагаатай компанийн талаар  Хүрхрээгийн амны газарт шунасан хүмүүсийн захиалгаар дахин гүтгэлэг нийтлэвэл бид шүүхэд хандах болно.  

Скай Резорт ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.