Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Ким Жон Уны төрсөн өдөр

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун маргааш буюу Мягмар гарагт 35 нас хүрэх гэнэ.

Гэвч удирдагчийн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ямар нэг шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг Өмнөд Солонгосын нэгдлийн яам өнөөдөр мэдээлжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай ямар ч мэдээлэл гарахгүй байгаа бөгөөд 2019 оны Умард Солонгосын календарь дээр энэ өдрийг ердийн ажлын өдөр гэж тэмдэглэсэн байна.

Умард Солонгосын өмнөх удирдагчдын төрсөн өдрүүд тус улсын хувьд тэмдэглэлт баяр ёслолын өдөр болж өнгөрдөг. Ким Жон Уны эцэг Ким Жон Ил хоёрдугаар сарын 16-нд төрснийг 1982 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон. Харин өвөг эцэг Ким Ил Суны төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 15-ныг 1974 оноос хойш бүх нийтийн баяр амралтын өдөр болгожээ.

Гэтэл залуу удирдагчийн төрсөн өдрийг одоо болтол Умард Солонгосын албан ёсны эх сурвалжууд зарлаагүй байдаг. Өмнөд Солонгосын тал түүний төрсөн оныг 1984, 1983, 1982 онуудын аль нэг нь гэж үздэг байна. Эдгээрээс хамгийн өндөр магадлалтай нь 1984 он гэнэ. 2014 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр тус улсын төрийн төв хэвлэл сагсан бөмбөгийн од асан Дэннис Родмэныг их удирдагчийн төрсөн өдөрт баяр хүргэхээр урд өдөр нь зочлон ирж уулсзаныг мэдээлснээр анх удаа төрсөн өдрийг нь олон нийт мэдэж авчээ.

 

Эх сурвалж: Korea Times