Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол инженерүүд гадны захиалгат онгоцны засвар, үйлчилгээнээсээ 11 тэрбум төгрөгийн орлого олжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон 2018 онд 11 тэрбум төгрөгийн орлогыг компанидаа оруулжээ. Тодруулбал, тус газар гадаадын 12 хөлгийг зассан байна. 2014 оноос хойш МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон гадаадын нийт 62 агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийсэн талаар тус газрын Үйлдвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Чулуунжав ярьсан юм. 

2017 онд хамгийн өндөр үзүүлэлттэй жил буюу 25 хөлөгт засвар үйлчилгээ хийжээ. Одоогоор гадаадын 12 агаарын тээвэрлэгч компанитай хамтран ажиллаж байгаа юм байна. 

Нэг онгоцны хүнд хэлбэрийн техник үйлчилгээ 10-14 хоног үргэлжилдэг бөгөөд 250-500 мянган ам.долларын орлого оруулдаг. 2017 онд бид 25 онгоц засаж, 5.2 сая ам.долларын орлогыг компанидаа оруулж байсан бол энэ жил 12 агаарын хөлөг зассан. Тооны хувьд цөөрсөн учир нь бидний хамгийн ихээр зассан “Boeing 737-300” агаарын хөлгийг бодоход “Boeing 737-800” хоёр дахин том. Тэр хэрээрээ хоёр дахин их хугацаа зарцуулдаг бөгөөд үнэ нь мөн өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, бид хоёр дахин цөөн онгоц зассан мэт боловч компанид оруулсан орлого хэвээр буюу 11 тэрбум төгрөг байгаа” хэмээн Ж.Чулуунжав ярилаа.

МИАТ компани эрх зүйн хувьд EASA буюу Европын холбооны болон бусад улсын сертификат эзэмшдэг. Түүнчлэн зах зээлд өрсөлдөхүйц үнэ санал болгодог. Мөн инженер,  техникийн ажилчдын өндөр ур чадвар өндрөөр үнэлэгдэж байгаа тул гадаадын агаарын тээврийн компаниуд манай улсаар үйлчлүүлэх сонирхолтой болж байгаа аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Харин Инчеонд гэнэтийн буулт хийж, зорчигчид үймэлдсэн асуудлын талаар Ж.Чулуунжав “Тус агаарын хөлөгт агаарын хөлгийн хөл анги буюу явуулах хэсгийн хаалга хураагдахгүйгээр гацсан тул онгоц агаарт хоёр цаг эргэлдсэн. Үүний гол шалтгаан нь агаарын хөлөг хөөрөхдөө буцаад буух түлшээ авчихсан байдаг. Тиймээс буултын үеийн байх ёстой хүндээс илүү байсан учраас хоёр цаг агаарт эргэлдэж, түлшээ шатаасны дараа буусан байгаа. Техникийн шалтгаантай буулт байсан гэсэн үг. Ослын буулт гэж тайлбарлах нь буруу” гэсэн юм.