2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
16:00
S30
11°
17:00
S30
12°
18:00
S30
11°
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Гэрэл дохион дээр зогсож байсан автобусыг мөргөсний улмаас нэг хүн амиа алдсан осол гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 7
iKon.MN
https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/533592590455164/

2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчээ.

Хэргийг тодруулбал, тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ.

Одоогоор ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа аж.

 
Нийт жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хамгаалах бүсээ зүүх, эгнээ байраа зөв эзлэх, гэрэл дохио зөрчихгүй, хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.



2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x