Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосоос "Панаксадиол” гэх нэртэй тариаг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд 2019 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас тус улсын иргэн С-ийн нэр дээр ирсэн 30 кг эрүүл мэндийн гэх бараанд гаалийн хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа болох “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлсэн байна.

БНАСАУ-ын иргэн С-ийн нэр дээр хилээр нэвтрүүлэхийг завдсан бараа нь “Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 зүйлийн 12 дахь хэсэг, “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэг, “Зөрчлийн тухай хууль” 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зүйл заалтуудыг зөрчсөн байх зөрчлийн шинжтэй байсан тул нотлох баримт цуглуулах, гэрч холбогдогчоос тайлбар авах, зөрчилд холбогдсон барааг шинжилгээнд хамруулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаануудыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд битүүмжлэн саатууллаа.

.Зөрчлийн талаарх мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокуорын газарт нэн даруй мэдэгдсэн бөгөөд дээрх бараанд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж тус хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг нээн шалгахаар ажиллаж байна гэж Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас мэдээллээ.