2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
18:00
S30
16°
19:00
S29
13°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлж, "Цагаан эрэг"-ийн гянтболд олборлолтыг зогсоохоор болов

ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна.

Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт оршдог. Тус орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэдэг. Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний  340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж 2013 онд ашиглалтад оруулсан байна. 

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянтболд олборлож байгааг таслан зогсоохоор боллоо.

Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг сайд Г.Занданшатар үүрэг болгов. Дээрх хоёр ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын ирэх Лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэн албан ёсны шийдвэр гаргуулахаар болсон байна.

Нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно

 

Энэ долоо хоногт багтаан “Асгат”, “Салхит”, “Цагаан эрэг”-ийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг үүрэг болголоо..

Орд газрууд гурван сая хүний өмч. Иймээс өгөөжийг нь ард иргэдэд хүртээх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад онцгойлон анхааруулж, нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно гэдгийг сануулав.

Үүний зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх  газар өнөөдрийн дотор импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж шатахууны үнийг бууруулах талаар санал солилцон, эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Цаашид шатахууны төлбөрийг рублээр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцахыг чиглэл болгов. Судалгаанаас үзвэл өнгөрсөн онд шатахууны үнэ 350 төгрөгөөр өссөн байна. Хилийн үнэ буурсан энэ үед үнэ 350 төгрөгөөр эргэж буурах боломжтой гэж үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

x