Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд авжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг Салхитын мөнгөний ордод өчигдөр хууль, хяналтын байгууллагынхан тусгай ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна. 

Энэ талаар орон нутгаас мэдээлэл авлаа.

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулжээ.

Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний том орд болох Зүүн болон Салхитын ордын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан байна.

 

 

 
 
 
 
 
 

Уг орд нь зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тн батлагдсан нөөцтэй тус орд газрын ховор металлтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн компанийн 154 мянган тн хүдрийг экспортод гаргах гэж байхад нь зогсоожээ. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая долларын хүдэр байгаа аж. Мөн 200-аад метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухсан байна. 

Орон нутгийн удирдлагууд хууль хяналтынхан уг орд руу орж чаддаггүй байжээ.

Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ нь 1.3 сая долларын хахуулийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй байна.