Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN

АШУҮИС-ийн Эрдмийн өргөө, 220 тоотод

09.00 цагт Европын Холбооны Ерасмус+ Дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр хэрэгжих Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах гурван жилийн төслийн нээлт болно.

Бишрэлт зочид буудалд

10.30 цагт Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгож буйтай холбогдуулан нээлтийн ажиллагаа болно.

МУИС-ийн төв байр, 320 тоотод

11.00 цагт УИХ-ын гишүүн А.Ундраагийн жил бүр байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг "Идэр оюуны ундраа" аяны 2019 оны тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Төрийн ордонд

11:00 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар 2019.01.10-ны өдөр зохион байгуулах гэж буй МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛын талаар мэдээлэл хийнэ. Жагсаалд нэгдэж буй ТББ, хөдөлгөөнүүдийн төлөөлөл мөн оролцоно. 

Эрүүл мэндийн яамны 306 тоотод

11:00 цагт Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11.30 цагт Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Чамин-Эрдэнийн ээж хамтран мэдээлэл хийнэ.

12.00 цагт ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

14.00 цагт  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.