Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын хуулийн хэрэгжилт иргэдийн амьдралд илүү ойртлоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сошиал ертөнц дэх сүүлийн хэдэн өдрийн сэтгэгдлийг ажиж суухдаа төрсөн бодлоо бичмээр санагдлаа. Бид яагаад дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй юм бэ? Юм л бол үнэгүй юм авчих гээд л үзээд байх юм.

Улс төрчдийн популист амлалтад хууртсаар залхмаар цаг хугацаа өнгөрлөө шүү дээ. Яагаад боломж өгчхөөд чимээгүй суух бүхнийг ад үзэж, юу ч хийгээгүй байж би хийх гэж байна, бид хийж байна гэж орилогсдыг туйлшран дэмжинэ вэ? Яг ийм үзэгдэл сошиал ертөнцөд өнгөрч буй өдрүүдэд хүчээ авсныг дараах тохиолдлоор харуулахыг хичээе.

Байгууллагын шинэ жил, найз нөхдийн уулзалт, 12-р сарын 31-ний баярт өдрийг гэр бүлээрээ өнгөрүүлэх гээд багагүй мөнгө зарцуулдаг өдрүүд саяхан өнгөрлөө. Өөрийгөө гоёх, эхнэрээ гоёх, хүүхдүүдийн бэлэг, ээжээ ааваа баярлуулах гээд мөнгөний хэрэгцээ их л байлаа. Авсан цалин маань бүгдэд хүрэлцэхгүй, мөнгөний хэрэгцээ их байсан яг тэр хүндхэн үед SocialPay аппликэшнд и-баримтын буцаан олголтын мэдээлэлд тулгуурлан хүүгүй зээл авах боломжтой шинэ үйлчилгээ гарсан гэж дүү маань хэлэхэд фэйсбүүкээс өөр аппликэшн мэдэхгүй би баярлан түүнийг нь утсандаа суулгасан юм. Дүүгийн хэлсэн үнэн байж би ч оны өмнөх мөнгөтэй холбоотой асуудлаа шийдчихсэн шүү.

Миний хувьд НӨАТ-ын буцаан олголтоор 132,278 төгрөг авах байсан. Мэдээж асуудлуудаа наана нь зохицуулах гэж үйлчилгээ авч байгаа учир хураамжид 3,000 төгрөг төлсөн. Надад лав 130 мянган төгрөг овоо л нэмэр боллоо.

Олдсон боломжоо хэд хэдэн найздаа дуулгахад бүгд л ашгүй гээд бөөн баяр болоод авцгаасан. Нэг найз маань бүр гурван сая төгрөг авч оноос өмнө өр ширээ дарах гэж байсан ашгүй дарчихлаа гээд жигтэйхэн баяртай байв.

Харин сайны хажуугаар саар гэгчээр сошиал ертөнцөөр НӨАТ-ын буцаалтаас яагаад шимтэл аваад байгаа юм бэ, энэ үйлчилгээг хаах хэрэгтэй гэсэн буруу ойлголттой сэтгэгдлүүд урсаж байх юм. Цаашлаад НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл дээр үндэслэж үзүүлж байгаа банкны үйлчилгээг буцаан олголтыг урьдчилж олгож байгаа мэтээр гуйвуулж буруу ойлголт төрүүлж орхив. Энэ үйлчилгээг иргэдийн оны өмнөх мөнгөний хэрэгцээг шийдэж өгсөн сайхан боломж гэж би хувьдаа харсан.

Мэдээж он гараад 2, 3 сард төрөөс нэхэн барин авдаг мөнгөө оны өмнө хүүгүй зээлээр авах боломжтой болсон нь олон хүнд давуу тал олгосон гэж бодож байна. Танд энэхүү үйлчилгээг үзүүлэх гэж цаана нь тодорхой хэмжээний хүмүүс хөдөлмөрлөж, толгойгоо ажиллуулж байгаа. Тиймээс тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж тохирох хураамжийг төлөх нь зүйн хэрэг.

Гэтэл бид крантыг бөглөөд байгаа нөхдүүдийг анзаарахгүй хэр нь бөглөрлийг арилгаж байгаа нэгэн рүүгээ дайрдаг ийм л нийгэмд амьдраад удаж байна даа.