Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд дэлхий даяар ашиглалтад орох “супер өндөр” цамхгуудын талаас илүү нь Хятадад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улс орны эдийн засгийн өсөлт, хүчин чадал, амбицийн илрэл нь тэнгэр баганадсан өндөр барилгууд болоод байгаа. Тэгвэл 2019 онд ашиглалтад орох “супер өндөр” барилгуудын 60 хувь нь Хятадад ноогдож байгааг судалгааны байгууллага тогтоожээ.

АНУ-д төвтэй CTBUH (Council on Tall Buildings and Urban Habitat) ашгийн бус байгууллага хамгийн багадаа 300 метр өндөр барилгыг “супер өндөр” ангилалд оруулсан байдаг.

Тэдний тооцоолсноор дэлхий даяар ийм ангиллын 42 барилга 2019 онд дуусахаар баригдаж байгаа ажээ. Тэдгээрийн 25 нь Хятадын 13 хотод баригдаж байна. 

Тухайлбал, Чончинь, Нанжин, Шэнжэнь гурван хотод тус бүр гурван супер өндөр цамхаг баригдаж байгаа ажээ. Одоогоор Хятад улс ийм ангиллын 68 цамхагтайгаар дэлхийд тэргүүлж байна.

Араас нь Арабын Нэгдсэн Эмират 26, АНУ 20 “супер өндөр” цамхагтайгаар удаалжээ. Эдгээр улс 2019 онд тус бүр 4 ба 5 цамхаг шинээр нэмж байгаа гэнэ.

Энэ онд Индонез, Казахстан, Мексик улс анх удаа “супер өндөр” барилгатай улсуудын бүлэгт шинээр нэмэгдэж орно. АНУ-д энэ жил нэмэгдэх таван өндөр цамхаг нь бүгд Нью Йорк хотод босож байгаа юм.

Харин 2019 онд ашиглалтад орох “супер өндөр” цамхгуудын хамгийн өндөр нь ОХУ-ын Санкт Петрбург хотод нээгдэх Лахта Центр юм. Газрын тосны Газпром компанийн офис болох уг барилга 462 метр өндөр бөгөөд Европын хамгийн өндөр барилга болох гэнэ.

 

Эх сурвалж: Quartz