Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Бүлгийн хурлын дараа УИХ-ын чуулган эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдаж байна.

Тэрбээр "Чуулганы ирц арай бүрдээгүй байна. Нэгдүгээр сарын 2-нд Н.Учрал, 3-нд Я.Санжмятав, 5-нд Н.Энхболд нарын төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн баярын мэнд хүргээд, сайн сайхныг хүсье.

Нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардсан. Энэхүү шаардлагыг би Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо судалж үзээд УИХ-ын даргыг огцруулах үндэслэл хуулийн хувьд нийцэхгүй байна. Тиймээс ТББХ хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг надад ирүүлсэн. УИХ-ын даргыг огцрохыг шаардсан нэр бүхий 40 гишүүнд шаардлагыг нь хүлээж авах боломжгүй байгааг бичгээр мэдэгдсэн байгаа.

Оны өмнө долоон удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, ТАЗ-ын бүтцийг батлах тухай асуудлуудыг яаралтай хэлэлцэх шаардлага бий гэдгийг хэлье" гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм. УИХ-ын дарга "Бүлгийн хурал хийх боломжийг олгоё" гэснээр чуулганыг хойшлууллаа.