Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж замын цагдаагийн 352 алба хаагч, ХСИС-ийн 200 сонсогч нийт 552 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэнэ.
Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх талаар сануулъя.
Түүнчлэн шинэ оны нарыг харахаар иргэд нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс мөн алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах юм.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба