Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт

11:00 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын уулзалт болно. 

Засгийн газрын III байранд

11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна.

Гэр хороололд

11:00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар Сайжруулсан шахмал түлш үйлдвэр, “Дэд бүтцийн төвийн" бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ашиглалтад орж буй орон сууцны нээлтэд оролцоно.

Сүхбаатарын талбайд

11:00 цагт "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй багш нар хууль бус үйлдлийнхээ улмаас халагдсан захирлыг ажилд нь буцаан томилсныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:40 цагт “2018 оны Шилдэг залуу ажилчин” шагнал гардуулах ёслол болно.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд

12:00 цагт “Монгол Мессенжер” сонины газраас “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компанитай хамтран зохион байгуулсан англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол болно. 

УДБЭТ-т

12:00 цагт Монгол Улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 68 жил,УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Боловсролын газарт

14:00 цагаас “Цэгээр наадъя-Хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааны шагнал гардуулах ёслол болно.