Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: Хаяг шошгын зөрчилтэй найман төрлийн 6,000 гаруй бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авсан

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан үндсэн дөрвөн чиглэлээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.

Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газруудад, хүнсний худалдаа эрхлэгч ААН, иргэдийн бараанд болон шинэ жилээр түлхүү хэрэглэдэг бялуу, түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалтын явцад 312 зөрчил илрүүлж, 192 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Хаяг шошгын зөрчилтэй найман төрлийн 6,000 гаруй бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авсан.

Ер нь хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй гэх мэт зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Баярын өдрүүдэд аймаг, нийслэлийн болон МХЕГ дээр хариуцлагатай жижүүр ажиллаж, иргэд болон хууль хяналтын байгууллагаас мэдээлэл хүлээн авч, зөрчлийг шуурхай шийдвэрлэж ажиллана" гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаар болон аймгуудын холбогдох дугааруудад дуудлага, мэдээлэл өгөх боломжтой юм байна.