Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталжээ

ikon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 2019 онд шүүх хуралдаанд оролцох 14,530 иргэний төлөөлөгчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг баталлаа.

Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлэх ажиллагаа иргэдийн оролцоо тэгш, хүртээмжтэй байх, шүүх дэх олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангалаа.

Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тусгай програм ашиглан шүүхийн иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгосны үндсэн дээр анхан шатны шүүхийн тамгын газраас тухайн шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн мэдээллийг нягталж, Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх иргэдийн ял шийтгэлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газраар гаргуулан хуулийн шаардлага хангасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг баталжээ.

Тогтоол 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх тул шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдэгдэх, сургалтад хамруулах, гарын авлагаар хангахыг анхан шатны журмаар хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэдэг шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг болгосон байна.

 

Эх сурвалж: ШҮҮХИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР