Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ орчин үеийн гурван шинэ зүтгүүр худалдан авлаа

ikon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

УБТЗ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор ОХУ-аас 3 ширхэг шинэ зүтгүүр худалдан авлаа. Тус нийгэмлэг энэ жил 25,6 сая тонн ачаа тээвэрлэж өөрийн тээх нэвтрүүлэх хүчин чадлын дээд  цэгт тулж очсон юм. Тиймээс  өөрийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлж,  суурь бүтцээ яаралтай шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Тус нийгэмлэгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд шат дараатай олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь ОХУ-ын Брянскийн машин үйлдвэрлэлийн заводод үйлдвэрлэсэн 2ТЭ25КМ серийн энэхүү 3 шинэ зүтгүүрийг худалдан авч байгаа явдал юм.

Байгаль-Амарын төмөр зам дээр цаг агаарын хүнд нөхцөлд туршсан  цельсийн -50,+50 градуст ажиллах чадвартай, гол замын эдгээр зүтгүүр нь Монгол орны нөхцөлд тохирсон, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр гэж зүтгүүрийн мэргэжилтнүүд үзэж байна.

Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэж, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк хүрэлцэхгүй байгаагаас УБТЗ, төр хувийн хэвшлийн компаниудаас 6 зүтгүүр түрээслэж байгаа юм. Гэсэн ч хурдацтай өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж гүйцэхгүй байгаа учир цаашдаа ч нилээд хэдэн зүтгүүр худалдан авахаар төлөвлөж байна. УБТЗ-ын зүтгүүрийн парк өнөөдөр 130 шахам зүтгүүртэй юм.   

УБТЗ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.