Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Бизнесийн салбарын шилдгүүдэд олгодог “Entrepreneur-2018” шагналын эзэд

ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “Entrepreneur-2018” шагнал гардуулах ёслолыu Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 22 дахь жилдээ зохион байгууллаа. 

Ёслолын ажиллагааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээхдээ “Эдийн засгийн хямралыг бид сая гаруй хүний ажлын байрыг бий болгосон, 157 мянган аж ахуйн нэгжийн нөр их хөдөлмөрийн үр дүнд даван туулж чадсан. Манай эдийн засаг макро түвшинд 6.3 хувь болсон нь бидний хөдөлмөрийн үр шим юм” гэдгийг онцолжээ. Эдийн засагт өсөлт авчирсан онцлох 10 аж ахуйн нэгж, 10 онцлох бизнес эрхлэгчдийг шалгаруулсан бөгөөд “Сүү” хувьцаат компани Гранпри шагналыг хүртлээ. 

“Entrepreneur 2018”-ын эзэд

Оны онцлох аж ахуйн нэгжүүд:

  • ГРАНПРИ - "СҮҮ" ХК
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК 
  • “Мера” ХХК
  • “М Си Эс Кока Кола” ХХК
  • “Мобиком корпораци” ХХК
  • “Хаан банк” ХХК
  • “Оюу толгой” ХХК
  • “Тэсо корпораци” ХХК
  • “Номин холдинг” ХХК
  • “Энержи ресурс” ХХК
  • “Монцемент билдинг материалс” ХХК

Онцлох бизнес эрхлэгчид:

Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер

  • “Жүр үр” ХХК
  • “Монос хүнс” ХХК

Экспортлогч Энтрепренер

  • “Ханбогд Кашемир” ХХК

Хөрөнгө оруулагч Энтрепренер

  • “Очирдагинас” ХХК

Импортлогч Энтрепренер

  • “Нано интернэйшнл” ХХК
  • “Наран трейд” ХХК

Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер

  • “Очир ундраа” ОМЗ ББСБ ХХК

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер

  • “Агь” ХХК

Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер

  • “Скай хайпермаркет” ХХК

Инноваци нэвтрүүлэгч Энтрепренер

  • УБТЗ ХНН, Вагоны аж ахуйн албаны харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо

Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер

  • “Санжайн хишиг” ХХК

Жижиг дунд үйлдвэрлэгч Энтрепренер

  • “Талын эзэн” ХХК
  • “Эко ноос” ХХК
  • “Хаадын гэр” ХХК

Бичил бизнес эрхлэгч Энтрепренер

  • “Спирит оф натур” ХХК

Барилгын салбарын Энтрепренер

  • “Оюуны ундраа групп” ХХК

Үйлчилгээний салбарын Энтрепренер

  • “Юнисервис солюшн” ХХК

Худалдааны салбарын Энтрепренер

  • “БСБ сервис” ХХК
  • “Номин тав трейд” ХХК
  • Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер
  • “Гофро” ХХК

Хүнсний салбарын Энтрепренер

  • “Өгөөж чихэр боов” ХХК

Тээврийн салбарын Энтрепренер

  • “Тера экспресс” ХХК

Аялал жуулчлалын салбарын Энтрепренер

  • “Баянхайрхан трейд” ХХК

Эрчим хүчний салбарын Энтрепренер

  • “М Си Эс Интэрнэшнл” ХХК

Банкны салбарын Энтрепренер

  • “Хас банк”

Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер

  • “Инвескор” ББСБ

Даатгалын салбарын Энтрепренер

  • “Тэнгэр даатгал” ХХК

Бусад салбарын Энтрепренер

  • “Универсал” ХХК
  • “Од бүртгэл аудит” ХХК
  • “Интернэйшнл медикал сентер” ХХК

Greenpreneur-2018

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрэпренер

  • “Гарааны технологийн инкубатор” ХХК
  • “Ган хийц” ХХК

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер

  • “Солар повер интернейшнл” ХХК

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер

  • “Инару биомедикал” ХХК

Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны “ Алтанцом” шагнал

  • “Монгол базальт” ХХК тус тус хүртжээ.