Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд нийслэлд 529 ХОЁР ИХЭР, 13 ГУРВАН ИХЭР хүүхэд мэндэлжээ

www.ulaanbaatar.mn
2018 оны 12 сарын 21
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36,922 эх амаржиж, 37,231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19,034 нь эрэгтэй хүүхэд, 18,197 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд арваннэгдүгээр сарын эцэст 8,532 болж, өмнөх оны мөн үеэс 1,573 хүнээр 22.6 хувиар өссөн. Нийт ажилгүйчүүдийн 4,628 буюу 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.