Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос салбарын хэмжээнд мөрдөх Банк бус санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрмийг баталлаа.
Баталсан ёс зүйн дүрмээр салбарын мэргэжлийн оролцогчдын баримтлах үнэт зүйлсийг тодорхойлж, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байна.
Түүнчлэн салбарын ажилтнуудын зөв хандлага, харилцагч, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, үнэнч шударга байх, авлига, хээл хахуулиас ангид байх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сахин хамгаалах, санал, гомдлыг шийдвэрлэх механизм зэрэг асуудлуудыг багтаажээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.