Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд:
- Сургууль, цэцэрлэгийн барилгыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, агаарын бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор
- Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгохоор болов.
- Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын үндсэн тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын ажил 96-100 хувь, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 97 хувьд хүрчээ. Цаашид эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав.
- “Монголросцветмет” компанийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлүүлэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгуулав. Компанийн он дамжсан өр 12.5 тэрбум төгрөг, нийт өр, төлбөр 61.3 тэрбум төгрөг, сард төлдөг зээлийн хүүгийн төлбөр 1.23 тэрбум төгрөг болжээ. Хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт буурч байгаагаас тус компани төмрийн хүдрийн нойтон баяжуулалт явуулж, Төв аймгийн Заамар суманд алтны олборлолт, хайгуул хийж байна.
- . Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын байршил, хил зааг, хэмжээг нарийвчлан тогтоож газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.