Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Бага хурал энэ Лхагва гарагт болно

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товложээ.

Энэ удаагийн хурлаар нам доторх хагаралаа засах, зарим гишүүнийг үлдээх эсэхийг шийдэх зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт бий. 

Намын дарга У.Хүрэлсүх ч энэ талаар "Одоо намаа цэвэрлэх хэрэгтэй болсон байна. Миний энэ тэмцэл цаашдаа улам хатуу болох болно" хэмээн мэдэгдэж байсан билээ.